Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ

Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесс, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн мэдээлэл, ус дамжуулах өргөх станцын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг хянадаг шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэц

Шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ
Эрдэнэт үйлдвэрийн технологийн процесс, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн мэдээлэл, ус дамжуулах өргөх станцын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийг хянадаг шуурхай удирдлагын төвийн хянах дэлгэцийг шинэчиллээ. Цахилгааны цех, Ус хангамжийн цех, Баяжуулах үйлдвэрийн хариуцан ажиллуулдаг гурван дэлгэцийн нэгийг ийнхүү шинэчилсэн нь үйлдвэрийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад томоохон ач холбогдолтойг инженерүүд хэлж байна. 2019 оны хөрөнгө оруулалтын ажилд тусгасан уг дэлгэцийг угсарч, суурилуулах ажлыг тендерт шалгарсан компани болон Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн инженерүүд 3 өдрийн дотор амжилттай хийж гүйцэтсэн юм. Өмнө ашиглаж байсан дэлгэцийг 2009 оны нэгдүгээр сард суурилуулсан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ажиллагааг 11 жилийн турш ханган ажиллажээ.   И.Чинтогтох Фото: Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.