Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гэрийн тусгаарлалтад 117 иргэнийг шилжүүллээ

ОХУ-аас манай аймагт тусгаарлагдсан 117 иргэнийг гэрийн тусгаарлалт руу шилжүүллээ. Орхон аймагт найман иргэн гэрийн тусгаарлалтад үлдсэн бол 109 иргэн Улаанбаатар хот, бусад аймгууд руу явсан байна.

Гэрийн тусгаарлалтад 117 иргэнийг шилжүүллээ
ОХУ-аас манай аймагт тусгаарлагдсан 117 иргэнийг гэрийн тусгаарлалт руу шилжүүллээ. Орхон аймагт найман иргэн гэрийн тусгаарлалтад үлдсэн бол 109 иргэн Улаанбаатар хот, бусад аймгууд руу явсан байна. Тусгаарлах ажиллагааг аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд зохион байгуулжээ. Нэгдсэн унаа болон ар гэрийнх нь унаагаар шилжүүлсэн байна.  Ийнхүү ОХУ-аас ирсэн иргэд ажиглалт тусгаарлалтын 21 хоногийн хугацаа дуусч, дараагийн хяналт буюу гэрийн тусгаарлалтад орлоо. Гэрийн тусгаарлалтад шилжсэн иргэд 14 хоног гэртээ байх шаардлагатай юм. Нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэлийг өвчтэй халдвартай хүнд өмсүүлэх шаардлагатай. Гэвч Орхон аймаг эрсдэл өндөртэй гарсан учраас эмч, эмнэлгийн ажилтнууд өмсчээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг “Тусгаарлалтад байсан иргэдэд хоол түгээх, үзлэг хийхэд хамгаалах хувцсыг хэрэглэсэн. Нэг эмнэлгийн ажилтан өдөрт дөрвөн удаа эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Ажиглалтын байранд таван хүн ажиллахад нэг удаадаа 250 мянган төгрөгийн хувцас хэрэглэл ашиглаж байна. Нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийн хомсдол үүссэн” гэж мэдээлэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.