Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Бөхийн үндэсний хүрээлэн”-г Дорнод аймагт байгуулна

Бөхийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар таван бөхийн төрлийн хөшөөг боржин чулуугаар урлан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг нэрлүүлсэн

Бөхийн үндэсний хүрээлэн”-г Дорнод аймагт байгуулна
Бөхийн нэртэй зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар таван бөхийн төрлийн хөшөөг боржин чулуугаар урлан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг нэрлүүлсэн уулын оройд байршууллаа. Тэрбээр өөрийн тоонот нутаг Цагаан-Овоо уулан дээрээ "Бөхийн үндэсний хүрээлэн" байгуулж буйн хүрээнд эдгээрийг байршуулсан байна. Уг хүрээлэн нь мод, зүлэг бүхий цэцэрлэгт талбайтай байх бөгөөд ус худагны асуудлыг Цагаан-Овоо сумын засаг дарга Т.Баярмагнай шийдэхээр болов. Гавъяат маань Дорнод нутагт зонхилон амьдардаг халх, буриад, барга, үзэмчин бөхийн, түүнчлэн самбо бөхийн боржин хөшөө болон буриад бөхийн дууны шүлэгтэй хөшөөг Улаанбаатар хотод зарим нөхдийн хамт захиалан "Боржин суварга" ХК-ийн хамт олноор сийлүүлэн бүтээлгэжээ. Г.Пүрэв-Очир "Бөхийн үндэсний хүрээлэн"-гийн төслөө одоогоос гурван жилийн өмнөөс санаачилсан бөгөөд үүний өмнө эхлүүлсэн "Дөрвөн угсаатны бөхийн спортын соёлыг хөгжүүлэх" төсөл нь эдүгээ наймдахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Ц.Ганбат      
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.