Эртний монгол дайчдын эмэгтэйчүүдийн араг ясыг Орхон аймгаас илрүүлжээ
АНУ-ын археологичид хоёр эмэгтэйн араг ясыгОрхон аймгийн нутаг дэвсгэрт орших Айрагийн Гозгор хэмээх газрын бүлэг булшинд малтлага хийх үеэр эртний дайчин бүсгүйчүүдийнх байж болзошгүй хоёр араг ясыг
АНУ-ын археологичид хоёр эмэгтэйн араг ясыг Орхон аймгийн нутаг дэвсгэрт орших Айрагийн Гозгор хэмээх газрын бүлэг булшинд малтлага хийх үеэр эртний дайчин бүсгүйчүүдийнх байж болзошгүй хоёр араг ясыг илрүүлсэн байна. Араг ясны нэг нь 50 орчим настай, нөгөө нь 20 орчим настай дайчин эмэгтэйчүүд байсныг тогтоосон аж. Араг яснуудаас дайны байлдаанаас олсон бэртэл гэмтэл, шархны шинж тэмдэг илрээгүй нь тэдгээр эмэгтэйчүүдийг язгуур угсаатай хүмүүс байсныг харуулж байгааг судлаачид онцолжээ.
Дайчин бүсгүйчүүд нийтийн тооллын 147-552 онуудад өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан Сяньби улсын үед амьдарч байсан гэнэ. Судалгааг Лос Анжелесийн Калифорни мужийн их сургуулийн биоархеологичид болох Кристин Ли, Яхаира Гонзалез нар хийжээ. Кристин Лигийн үзэж байгаагаар Мулан нь нүүдэлчин эмэгтэй байсан бөгөөд түүнтэй холбоотой домог анх Хятадын эх сурвалжуудад бичигдэж үлдсэн тул өнөөдөр хятад эмэгтэй байсан мэтээр ойлгогддог байж болзошгүй гэнэ.
Кристин Ли “Тухайн үед нүүдэлчдийн дунд хүйсийн эрх тэгш байдал өндөр түвшинд байсныг эндээс харж болно. Харьцуулбал хөрш Хятадад тухайн цаг үед эмэгтэйчүүд ийм эрх чөлөөтэй байгаагүйг түүхэн сурвалж бичгүүд баталдаг. Чингис хаанаас өмнөх үеийн нүүдэлчдийн талаар бичигдсэн Хятад, Солонгос, Перс түүхийн эх сурвалжуудаас үзвэл монгол эмэгтэйчүүд Азийн бусад улс үндэстнүүдийн бүсгүйчүүдээс илүү эрх чөлөөтэй байсан бөгөөд тэд эрчүүдийн хийдгийг адилхан хийдэг байж” хэмээн ярьжээ.
Эрчүүдийнх нь биеийн бүтцийг судлаад бүгд нум сум харвах, морь унах бэлтгэлийг удаан хугацаанд хийсэн хүмүүс байсныг тогтоожээ. Харин эмэгтэйчүүдийн зарим нь мөн эрчүүдтэй адил биеийн бүтэцтэй байсан гэнэ.
эх сурвалж: zuv.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0