Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Харумафүжи Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ

Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотод хийсэн билээ. Сүмогийн хатуу дүрмийг сахин зодог тайлсан тэрбээр үндэсний

Харумафүжи Д.Бямбадоржийг “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгожээ
Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах ёслолоо 2018 оны есдүгээр сард Токио хотод хийсэн билээ. Сүмогийн хатуу дүрмийг сахин зодог тайлсан тэрбээр үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгогджээ. Их аварга саяхан болсон “Хантайшир” дэвжээний удирдах зөвлөлийн хурлаар тэргүүнээр сонгогдсон бол зөвлөлийн гишүүдээр нь Н.Ганбаатар, З.Алтанзул, М.Батбаяр, З.Мөнхзул, Д.Лхагвадорж, Г.Чинзориг, Ж.Сэргэлэн, М.Машбат, С.Лхагвабаатар, Л.Билэгжаргал, Р.Жаргалсайхан, Х.Бат-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Ж.Бат-Эрдэнэ нар сонгогдож, шинэ зөвлөл байгуулжээ. Тэрбээр эх орондоо “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг нээн ажиллуулж байгаа бөгөөд аймаг, сумынхаа эмнэлэгт түргэний машин бэлэглэж олны анхааралл өртөх нь бий. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Их аварга цол хүртсэн байдаг. Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга \/Ёкозүна\/ цолтноор тодорч байсан хүчтэн билээ. А.СҮРЭН
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.