Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Энэ хаврын оюутны хөгжлийн зээл олгогдоогүй байна

Энэ хаврын улиралд 9700 оюутан сургалтын төлбөрийн зээл авахаар Боловсролын зээлийн санд өргөдлөө өгсөн байна. Гэвч оюутнууд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авах авах боломжгүй бо

Энэ хаврын оюутны хөгжлийн зээл олгогдоогүй байна
Энэ хаврын улиралд 9700 оюутан сургалтын төлбөрийн зээл авахаар Боловсролын зээлийн санд өргөдлөө өгсөн байна. Гэвч оюутнууд Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл авах авах боломжгүй болжээ.  Тодруулбал, төгсөх ангийн оюутнуудыг  сургалтын төлбөрөө төлсний дараа дипломыг нь өгнө гэжээ. Бид Оюутны хөгжлийн зээл яагаад олгогдохгүй байгаа талаар "Боловсролын зээлийн сан"-гаас тодруулахад "Их, дээд сургуулиудад зээл олгох хяналтын тоог БСШУС сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалаар тогтоодог. Хяналтын тоогоо тогтоож, санхүүжилтээ шийдээгүй байж мэднэ. Бид мэдэхгүй ээ" гэсэн юм. Ингээд бид БСШУСЯ-аас тодруулахад "Манайх хүсэлтээ сангийн яаманд хүргүүлсэн" гэснээс өөр хариу хэлсэнгүй. Харин энэ талаар Сангийн яамнаас тодруулахаар өчигдрөөс хойш холбогдсон боловч хэвлэлийн төлөөлөгч нь "Зохих түвшний ажилтанд мэдээлэл авах асуудлыг тань мэдэгдсэн. Хариу өгөхгүй байна" гэв. Ийнхүү төрийн байгууллагууд мэдээлэл өгөхөөс таталгалзаж, амаа үдчихээд байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.