Маргаашнаас Рашаант, Их залуу багийн хог ачилт эхэлнэ
Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын хоёр дахь ээлжийн ачилт тээвэрлэлт бүрэн дуусгавар болж, гурав дахь ээлжийн ачилт тээвэрлэлт Даваат, Шанд, Их залуу багуудаас эхэлж байна.
Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлын ачилт тээвэрлэлтэд хог хаягдал тээвэрлэх 10 автомашин, гурван ковш, 24 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Ажлыг эрчимжүүлэх зорилгоор 7 хоногийн 6 өдөр ажиллаж байгаа бөгөөд өглөөний 6 цагаас эхлэн оройны 20 цаг хүртэл, өдөрт 1 автомашин 5 рейстэйгээр ажиллаж байна.
Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс дөрвөн HOWO маркийн автомашин, хоёр ачигч тракторын туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа аж.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.