Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Бүсгүйчүүдийн “краш” Э.Дашням

Энэ л насаараа би гуниж явах нь дээ” хэмээн эвлэгхэн дуулаад, Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон оролцогч бол Э.Дашням. Дууг аргадаж, хүний сэтгэлд хүргэж дуулахыг яруу тод харуулж буй тэрбээр өчиг

Бүсгүйчүүдийн “краш” Э.Дашням
Энэ л насаараа би гуниж явах нь дээ” хэмээн эвлэгхэн дуулаад, Д.Отгонбаяр шүүгчийн багт орсон оролцогч бол Э.Дашням. Дууг аргадаж, хүний сэтгэлд хүргэж дуулахыг яруу тод харуулж буй тэрбээр өчигдөр “Voice of Mongolia”-гийн тайзыг үнэнхүү эзэгнэв. Д.Отгонбаяр Г.Дашчанрав, Э.Дашням хоёроор Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны ая, яруу найрагч Л.Өлзийтөгсийн үг “Өнө мөнхийн орон” дууг дуулуулсан нь тун ч нүдээ олсон сонголт байв. Ялангуяа дууны дундуур Э.Дашням уртын дууг шуранхайлсан нь тун ч содон шийдэл байлаа. Тэрбээр дуугаа чин сэтгэлээсээ мэдэрч дуулсан, тэр хэрээр үзэгчдийн сэтгэлд хүрч, сэтгэлийнх нь утсыг хөндөв. Үзүүлбэрийн дараа “Хоёр Даш”-ийн хэнийг нь багтаа авч үлдэх хэцүүхэн сонголтыг Д.Отгонбаяр хийсэн. Улмаар нэлээд бодон “Даш…” гэж гацаж байгаад Дашчанравыг сонгосон. Үүний дараа Ука Э.Дашнямыг шүүрснээр түүнд шоуг цааш үргэлжлүүлэх боломж олдсон юм. Өчигдрийн дугаарын дараа Э.Дашнямын нэр хүнд огцом өсөж, олны хүндлэлийг хүлээсээр байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ. Цөөнгүй бүсгүй түүнд “краш”-ласнаа цахим хуудсаараа дамжуулан илэрхийлнэ лээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.