2NE1 хамтлагийн "Park Bom" шинэ дүр төрхөөрөө олныг гайхшруулав
56 дахь "Grand Bell Awards" кино наадам өчигдөр болж Солонгосын урлаг соёлын одод нэгэн дээвэр дор цуглалаа. Босго өндөртэйСолонгоспоп\/k-pop\/ хөгжмийн ертөнцөд ''арван хуруу тэгш'' байж л хүлээн зөв
56 дахь "Grand Bell Awards" кино наадам өчигдөр болж Солонгосын урлаг соёлын одод нэгэн дээвэр дор цуглалаа. Босго өндөртэй Солонгос поп \/k-pop\/ хөгжмийн ертөнцөд ''арван хуруу тэгш'' байж л хүлээн зөвшөөрөгддөг гэдэг. Гэсэн ч сүүлийн хэдэн жилүүдэд жин нэмэх нь дуучин эмэгтэйчүүдийн дунд ''тренд'' болоод байгаа гэлтэй. Бидний сайн мэдэх 2NE1 хамтлагийн Пак Бом \/Park Bom\/ "Grand Bell Awards" кино наадамд ирэхдээ ''төрөл арилжив уу'' гэлтэй өөрчлөгдсөн байлаа. Түүнийг ийнхүү жин нэмсэнд шүтэн бишрэгчид нь санаа зовж, ''Биеэ бодоорой'', ''Стресснээс болж жин нэмэв үү'', ''Гоо сайхны мэс засал хийлгэхээ больсон нь дээр юм биш үү'', ''Түүнд мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй'', ''Бом-ыг тайван орхи'', ''Тарган, туранхай гэж өөрийгөө гололгүй эрүүл мэндээ бодож, стресстэхгүй тайван байх хэрэгтэй'' гэх мэтээр сэтгэгдлүүдээ илэрхийлжээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0