Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ

Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулав. Тодруулба

Төрийн бус өмчийн 32 их, дээд сургуульд шалгалт хийжээ
Дээд боловсролын сургалтын байгууллагуудын эчнээ хэлбэрийн сургалтын төгсөлтийн үйл ажиллагаанд хийсэн урьдчилан сэргийлэх шалгалтын дүнг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулав. Тодруулбал, МХЕГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд сургуулиудын 2019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой хэлбэрийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамруулжээ.  Илэрсэн зөрчлүүдийн хувьд: “багш, урлагийн боловсрол” мэргэжил хөтөлбөрт өдрийн хэлбэрээр сургалт зохион байгуулах зөвшөөрөлтэй байхад орой, эчнээ хэлбэрээр сургалтыг нэг жил зохион байгуулсан зарим мэргэжил хөтөлбөрүүдийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан суралцах хугацааг баримтлалгүйгээр зохион байгуулсан; “багш, сургуулийн өмнөх боловсрол”, “багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнүүдэд ерөнхий суурь хичээлүүдийг судлахаар бүрэн тусгаагүй; статистикийн мэдээг үнэн зөв өгөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.  Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар зургаан их, дээд сургуульд улсын байцаагчийн 21 заалт бүхий таван албан шаардлага өгсөн байна.  Харин 10 их, дээд сургуульд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу шийтгэл оногдуулж, бүрэн барагдуулжээ.  Мөн нэг дээд сургуулийн “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчилд прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.  Эх сурвалж: НМХГ 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.