Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

22 мянга гаруй төгсөгч дипломоо шуудангаар хүлээн авна

Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хичээлийн жилд төгсөх 22 мянга 387 оюутан цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авахаар болжээ.Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК төгсөлтийн

22 мянга гаруй төгсөгч дипломоо шуудангаар хүлээн авна
Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хичээлийн жилд төгсөх 22 мянга 387 оюутан цахимаар шалгалтаа өгч, дипломоо шуудангаар авахаар болжээ. Энэ хүрээнд “Монгол шуудан” ХК төгсөлтийн диплом хүргэлтийн үйлчилгээг үзүүлж эхэлснээ мэдээллээ. Тухайлбал: тавдугаар сарын 26-ны өдөр Дотоод хэргийн их сургуульд эхний хүргэлтээ хийснээр 70 диплом эздэдээ очсон байна. “Монгол шуудан” ХК-ийн зүгээс 100 гаруй сургуульд санал тавьснаас, одоогоор Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг 10 сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээр сургуулийн төгсөгчдийн дипломыг зургаадугаар сард багтаан хүргэхээр төлөвлөсөн ба ихэнх диплом хамгаалалт дуусаж байгаа учраас хамтран ажиллах сургуулиуд нэмэгдэх хандлагатай байгааг тус компани онцоллоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.