Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хими цэвэрлэгээний газруудын орлого 30-70 хувь буурчээ

Хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан Зоч

Хими цэвэрлэгээний газруудын орлого 30-70 хувь буурчээ
Хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлжээ Манай сонин дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас болж жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллгааны талаар цуврал сурвалжилга бэлтгээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ удаагийн дугаартаа хими цэвэрлэгээний газруудыг онцолж байна. Хувцас хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ учраас тус салбарынхны орлогод үзүүлэх нөлөө бусад салбартай харьцуулахад харьцангуй бага гэж бодож байтал бодит байдал дээр 30-70 хувь буурсан байв. Орлого буурах гол шалтгаан нь үйлчлүүлэгч багассанаас гадна зочид буудлуудын үйл ажиллагааг зогсоосон нь шууд нөлөөлсөн хэмээлээ. “Метро экспресс” хими цэвэрлэгээ 26 салбартай бөгөөд нийт 114 ажилтантай. Тус хими цэвэрлэгээний орлого 30-40 хувь буурчээ. “Уг нь хоёрдугаар сараас эхлэн үйлчлүүлэгч ихтэй, ачааллаа дийлэхгүй явсаар өдийг хүрдэг байлаа. Гэтэл энэ жил коронавирусээс болоод үйлчлүүлэгч 30-40 хувь буурсан тул орлого тэр хэмжээгээр багассан. Өдөрт олох орлого харилцан адилгүй тул цалингаа цагт нь өгч чадахгүй байгаа. Ажилчдаа цомхотголд оруулахгүй гэж хичээж байна. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилбэл цомхотгохоос өөр аргагүй. Түрээслэгч байгууллагууддаа хөнгөлөлт үзүүлэх хүсэлт гаргасан ч аль аль талдаа хүндрэлтэй байна. Нэг салбараа татан буулгахаар болсон. Нөхцөл байдал цаашид улам хүндэрвэл дараа дараагийн орлого багатай салбаруудаа татан буулгана” хэмээн “Метро экспресс” хими цэвэрлэгээний хүний нөөцийн менежер Р.Бямбадолгор хэлсэн юм. Хими цэвэрлэгээнүүдийн орлого олох оргил үе нь наймдугаар сараас тавдугаар сар хүртэл байдаг гэнэ. Мөн үйл ажиллагаа явуулаад 10 жил болж буй Japan express хими цэвэрлэгээний газрын орлого 70 хувь буурчээ. Тус хими цэвэрлэгээний үйлчилгээ хариуцсан захирал Б.Хишигдулам “Зочид буудлууд үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь орлогод ихээхэн нөлөөлж байна. Манайх томоохон зочид буудлуудтай гэрээтэй ажилладаг. Гэтэл коронавирусээс болоод хэвийн ажиллахгүй байгаа тул орлого 70 хувь буурсан. Ажилгүйчүүдийн тоог нэмэхгүйн тулд ажилчдынхаа цалинг цаг хугацаанд нь өгөхийг эрмэлзэж байгаа. Түрээсээ ерөөсөө хөнгөлөхгүй атлаа сар бүр нэхдэг. Нөхцөл байдал хүнд байхад түрээсээ өгч чадахгүй бол гар гэж дарамтлах болсон. Зун орлого багасдаг ч энэ жилийнх шиг ийм муу байж үзээгүй. Өдөрт 500 мянган төгрөгөөс буудаггүй байлаа. Гэтэл одоо тал хувьд нь ч хүрэхгүй байна” гэв. Харин “Нарта” хими цэвэрлэгээний орлого 50 хувь буурчээ. Эднийх 50 гаруй салбартай бөгөөд 100 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулдаг. “Нарта” хими цэвэрлэгээний менежер С.Мандахгэрэл “Үнэхээр хэцүү байгаа. Цагаан сараас хойш ажилгүй шахам байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар болгохыг л хичээж сууна. Ажилчдынхаа гэр бүлийг хоолтой байлгахын тулд цалинг нь тасалчихгүйг хичээж байна. Адилхан хэцүү байгаа учраас түрээсээ хөнгөлүүлэх талаар ярилцаагүй. Байгаагаа шавхаад, төлөх ёстой зүйлээ төлж байгаа. Коронавирусээс болоод иргэн болон байгууллагад 30-40 хувийн хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Манайх үйлдвэр, засварын газар, амралтын газар, эмнэлэг зэрэг газрын олон тоо ширхэгтэй хувцас цэвэрлэдэг. Хэрэгцээ байгаа учраас бие биедээ дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтран ажиллах саналыг дэвшүүлсэн нь энэ” хэмээлээ.  эх сурвалж: zgm.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.