Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Жолооч нарын аюулгүй байдлыг хангалаа

Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч

Жолооч нарын аюулгүй байдлыг хангалаа
Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн дэргэдэх төмөр замын гармын урд талын авто зам дээр хоёр сарын өмнө хурд сааруулагч шинээр байгуулсан нь техникийн ерөнхий стандарт шаардлага хангаагүй, жолооч нарын аюулгүй байдлыг алдагдуулсан учир уг хурд сааруулагчийг өнөөдөр авлаа. Энэхүү хурд сааруулагчийг өвлийн улиралд гарам цэвэрлэх үед машин гулсаж орж ирэх эрсдэлтэйгээс гадна зам дагуух үерийн сувгийн чиглэлийг өөрчлөх зорилгоор Тээвэр ложистикийн төв хүсэлт гаргасны дагуу Барилга засварын цех хийсэн байна. Харин жолооч нар гомдол гаргаснаар Автотээврийн цех судалж үзээд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Төмөр замын гарам нэвтрэх” бүлгийн заалт зөрчих нөхцөл үүссэн, мөн өвлийн улиралд халтиргаа гулгаа үүсгэх, тээврийн хэрэгсэл өгсөх чигийн хөдөлгөөнд хүч алдах зэрэг эрсдэл үүсгэнэ гэж дүгнэн хурд сааруулагчийг авах шийдвэр гаргажээ.   М.Одгэрэл Фото: Б.Баттөгс
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.