Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа

Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. 2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, З

Баяжуулагчид тэргүүний гэр бүлээ тодруулж, урчуудаа урамшууллаа
Баяжуулах үйлдвэрийн хамт олон шинээр тодорсон “Тэргүүний гэр бүл”-үүддээ хүндэтгэл үзүүлэн шагнал гардууллаа. 2020 оны Тэргүүний гэр бүлээр Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин Ё.Батболд, Засварын хэсгийн засварчин Д.Энхмандал, Механик боловсруулалт, бигнүүрийн хэсгийн токарьчин А.Отгонбаатар, Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн инженер М.Оч-Эрдэнэ, Дулаан агааржуулалтын хэсгийн засварчин Н.Алтангэрэл, Өөрөө нунтаглах хэсгийн конвейрийн машинч Т.Цэцэгмаа, Нунтаглан баяжуулах хэсгийн хөвүүлэн баяжуулагч Г.Эрдэнэ нарын гэр бүл тодорчээ. Мөн тус цехийн удирдлагууд энэ өдөр Эрүүл мэнд, чийрэгжүүлэлтийн төвийнхөө хүүхдийн өрөөнд Бүжинлхам бурхан заллаа. Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханыг Бутлан тээвэрлэх хэсгийн засварчин, шашны сургууль төгссөн бурхан урлаач Н.Эрдэнэбаяр бүтээсэн бөгөөд түүнд талархсан сэтгэлээ илэрхийлэн урамшуулал гардуулав. Түүнээс гадна Эрдэнэт үйлдвэрт хүлээлгэн өгсөн зээгт наамал урлал бүхий “Цагаандарь эх” бурханыг бүтээсэн Шүүн хатаах хэсгийн краны машинч, Монгол Улсын уран хатгамалч С.Саранцэцэг тэргүүтэй дөрвөн бүсгүйг мөн урамшуулсан юм. Түүнээс гадна энэ жил 12-р анги төгсөж байгаа хүүхдүүдээ цехийн удирдлага хүлээн авч, мэргэжил сонголтын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, сургамж ерөөлөө хайрлав.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.