Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Хотын төвд 30 мянган гоёлын цэцэг суулгана

Хотын өнгө үзэмжийг сайжруулахаар жил бүр гоёлын цэцэг суулгадаг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас хариуцан хийдэг.

Хотын төвд 30 мянган гоёлын цэцэг суулгана
Хотын өнгө үзэмжийг сайжруулахаар жил бүр гоёлын цэцэг суулгадаг. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, арчлан хамгаалах, нөхөн сэргээх ажлыг Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас хариуцан хийдэг. Энэ жил 30 мянган ширхэг 4-5 төрлийн цэцгийг суулгах ажил эхэлж байна.  Уг ажлыг тус газрын 20 орчим хүн гардан хийж байна. Гоёлын цэцгийг ирэх 8-р сар хүртэл бүтэн хоёр сарын турш арчилна. Өглөө оройдоо цэнэг усалгаа хийнэ. Амарын талбай, Урт цагааны урд хэсэг, Уурхайчин багт  уламжлал болсон цэцэг суулгадаг хэсгүүдэд байрлуулна гэж Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын цэцэрлэгжүүлэгч Б.Дэлгэрмаа хэллээ. Гоёлын нэг наст ургамлыг Мод үржүүлгийн газарт тарьжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.