Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

"МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" КАТАЛОГИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ

Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэ

"МОНГОЛ УЛСЫН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРИЙН ДЭЭЖИС" КАТАЛОГИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ
Монголбанк хууль тогтоомжид заасан чиг үүрэг, бүрэн эрхийнхээ хүрээнд Монголчуудын соёлын үнэт зүйлсийг судалж шинжлэх, баяжуулах, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран Монголбанкны Эрдэнэсийн сан болон манай улсын музей, номын сан, зарим сүм хийд, хувь хүмүүсийн цуглуулгад хадгалагдаж байгаа хосгүй гайхамшигт ховор нандин дурсгалт зүйлсийг нэгтгэн “Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн дээжис” каталогийг хэвлүүлж, та бүхэндээ өргөн барьж байна. 2015 оны байдлаар Монгол Улсын хосгүй үнэт бүтээлийн гэрчилгээ авсан 770 ширхэг үзмэр байгаагаас тус каталогид археологийн судалгаагаар илэрсэн, түүхийн олон үед холбогдох ховор олдворууд, буддын шашны нарийн ур хийцтэй бурхан шүтээний зүйлс, угсаатан ястны ахуй соёлыг илэрхийлэх төрөл бүрийн үнэт дурсгалт зүйлс болон түүхэн бие хүний холбогдолтой нэн ховор 307 ширхэг бүтээл, дурсгалуудыг дээжлэн гэрэл зураг, товч тайлбарын хамт багтаав. Уг бүтээл нь Эрдэнэсийн сангаас эрхлэн гаргаж буй зургаа дахь бүтээл бөгөөд анх удаа өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Монголчуудын соёлын өвд хамаарах түүх, соёлын ховор нандин, хосгүй гайхамшигт дурсгалт зүйлсийн гэрэл зургийг цуглуулж, нэгтгэн хэвлүүлснээрээ онцлог юм. эх сурвалж: Монгол банк
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.