Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Монголд хамгийн томд тооцогдох стрийт арт бүтээл урлажээ

Завханы төв Улиастай суманд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ. Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны хана дээр зурсан байна. Байрны

Монголд хамгийн томд тооцогдох стрийт арт бүтээл урлажээ
Завханы төв Улиастай суманд дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ. Тус бүтээлийг Б.Явуухулангийн нэрэмжит гудамжны орон сууцны хана дээр зурсан байна. Байрны нэг ханыг бүхэлд нь дүүргэсэн энэхүү нүсэр бүтээлийг Mongo Hustle багийн граффитч Jaggie, Begie, Dasher, Dj AnuDol болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Desant, Wolfizm нар хамтран зуржээ. Энэхүү бүтээлийг “Арт нүүдэл” төсөл санаачилсан байна. “Энэ бүтээл Монголд хамгийн том хэмжээтэй стрийт арт болох байх. Бид уг бүтээлээрээ дамжуулан монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн” хэмээн төслийн уран бүтээлчид ярив. Төслийг санаачлан хэрэгжүүлэгчид өмнө нь Говь-Алтай аймагт ХХ зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн хөргийг зурж байв. эх сурвалж:zaluu.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.