Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Багш ажилтан, алба хаагчид хуваарийн дагуу эргүүл хийлээ

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан болон цагдаагийн алба хаагчид эргүүл хийлээ. Улсын онцгой комиссын шийдв

Багш ажилтан, алба хаагчид  хуваарийн дагуу эргүүл хийлээ
Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Орхон аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан болон цагдаагийн алба хаагчид эргүүл хийлээ. Улсын онцгой комиссын шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжаар 3-р сараас эхлэн 5-р сарыг дуустал эргүүлээр ажилласан байна. Энэ  хугацаанд коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмж, гарын авлага, тараах материал, 1500 орчим маскийг тараажээ. Аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын Биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Э.Лхамсүрэнбаатар “Баян-Өндөр сумын 21 багийн их, дээд сургууль, цэцэрлэг, МСҮТ, Хүүхэд залуучуудын театр, музей, номын төв, ерөнхий боловсролын сургуулиудад хуваарийн дагуу эргүүл хийсэн. 4-р сарын сүүлээр цагдаагийн алба хаагчидтай хамтран явж эхэлсэн. Мөн хүүхдийн тоглоомын талбай, хүнсний дэлгүүр, ус түгээх газар, аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалт явуулсан. Эргүүлээр ажиллах үеэр тоглоомын талбайд тоглож байсан, маскгүй хүүхдүүдийг тараан багийн ажлын алба, эцэг эх асран хамгаалагчид мэдэгдсэн. Багийн  цагдаагийн хэсэгт 276 иргэн, хүүхдийг мэдэгдэж шийдвэрлэсэн” гэлээ. Тус аймгийн Шуурхай штабын хуваариар дараагийн байгууллагууд эргүүл хийж эхлээд байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.