Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ХБНГУ: Коронавирусийн үеийн театр

ХБНГУ-ын нэгэн театрын компани үзэгчид эргэн ирэхэд олон нийтээс зай барих арга хэмжээг хэрхэн авах талаар саналаа ийнхүү хуваалцжээ. Берлин дэх “Theater am Schiffbauerdamm” ердийн үед 70

ХБНГУ: Коронавирусийн үеийн театр
ХБНГУ-ын нэгэн театрын компани үзэгчид эргэн ирэхэд олон нийтээс зай барих арга хэмжээг хэрхэн авах талаар саналаа ийнхүү хуваалцжээ. Берлин дэх “Theater am Schiffbauerdamm” ердийн үед 700 орчим хүний багтаамжтай байдаг бол коронавирусийн цар тахлын үеэр нэг удаад зөвхөн 200 зочинд жүжиг үзэх боломжийг олгох гэнэ. “Berliner Ensemble”-ийн албан ёсны цахим сүлжээнд байршуулсан уг зургаас харахад театрын суудлуудыг нэг, хоёр хүний бүлэгт хуваан, хооронд нь тодорхой хэмжээний зайтай байршуулжээ. Театрын компани ирэх есдүгээр сард эргэн нээгдэхэд энэхүү дүр зураг “шинэ бодит байдал” болох болно гэдгийг өөрсдийн Твиттер хуудаснаа тэмдэглэсэн байна. Үүний тулд бүх сандлыг сэргээн засварлан, шинэчилж байгаа гэдгээ мэдэгдсэн ба харин тасалбар хэрхэн захиалах болон үнийн талаар мэдээлэл өгсөнгүй. Зургийг харсан хүмүүс хуваагдмал үзэл бодолтой байна. Нэг хүн уг дүр зургийг их гунигтай харагдаж байна гэж хэлсэн бол өөр нэг твиттерч “театр дотор бусад хүмүүсээс аль болох хол байхыг хүсдэг түүний "мөрөөдөл" биелэх нь” гэж хошигнов. Эх сурвалж: metro.co.uk \/livetv.mn\/
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.