Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Н.Ган-Од буюу Ганбууш нэр дэвшиж байна. Тэрбээр өнөөдөр \/2020.06.02\/ нэр дэвших мандатаа авлаа. Н.Ган-Од

Сонгууль-2020: Н.Ган-Од П.Анужинг амлаж авчээ
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Н.Ган-Од буюу Ганбууш нэр дэвшиж байна. Тэрбээр өнөөдөр \/2020.06.02\/ нэр дэвших мандатаа авлаа. Н.Ган-Од нь УИХ-д ёс зүйтэй, гэр бүлээ тогтвор суурьшилтай авч явдаг хүн сонгогдох ёстой. Төр ариун байх ёстой гэдэг үүднээс нэр дэвшиж, МАН-ын нэр дэвшиж буй П.Анужинг амлаж авч байгаагаа дуулгав. Тэрбээр энэ тухайгаа "Улс төрд ёс зүйтэй, гэр бүлээ тогтвор суурьшилтай авч явдаг хүн сонгогдох ёстой. Би олон жил үр хүүхэд, гэр бүлтэй болохын төлөө явж ирлээ. Гэтэл зарим хүмүүс хэд хэдэн гэр бүлийг салгаж, нийлүүлээд явж байна. Тийм хүмүүс төрд тэнцэх үү, үгүй юу гэдгийг би гайхаж байна. Тиймээс би Сонгинохайрхан дүүргийг сонгосон.  Улстөрчид бие биеэ амлаж авч байна. Би яагаад тэднээс дутах ёстой гэж. Би П.Анужинг амлаж авч байна. Бид хоёр адилхан мандатаа авсан нэр дэвшигчид, Монгол Улсын иргэд. Гэхдээ төр ариун байх ёстой. Бид хоёрын дунд янз бүрийн асуудал байхгүй" гэв.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.