Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Багш нарын 97 хувь нь бүх теле хичээлийг тогтмол үзсэн гэж хариулжээ

БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газраас теле хичээлийн чанар, үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР

Багш нарын 97 хувь нь бүх теле хичээлийг тогтмол үзсэн гэж хариулжээ
БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газраас теле хичээлийн чанар, үр дүнг хэлэлцэн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох “СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ТЕЛЕ ХИЧЭЭЛИЙН ҮР ДҮН, ТУРШЛАГА, СУРГАМЖ” уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтын үеэр Боловсролын хүрээлэнгээс үндэсний хэмжээнд зохион байгуулсан Теле хичээлийн хүртээмж, чанар үр дүнг судлах нээлттэй судалгааны дүнг танилцууллаа. Тус судалгаанд цэцэрлэгийн 6243 багш 1140 эцэг эх хамрагджээ. Судалгаанд хамрагдсан багш нарын 97 хувь нь бүх теле хичээлийг тогтмол, зарим хичээлийг давтан үзэж, арга зүйн шинэ санаа авах, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг болсон гэж хариулсан бол эцэг эхчүүдийн 95,9 хувь нь теле хичээлийг үзэж хүүхдэдээ дэмжлэг үзүүлдэг, теле хичээлээс хүүхдийнхээ онцлогийг мэдэж, тэдэнтэй ажиллах арга барилд суралцсан, цаг гаргаж хүүхэдтэйгээ эерэг харилцааг бий болгосон гэж хариулсан байна. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын сургалтыг тасралтгүй явуулах, эцэг эх асран хамгаалагчдад зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, багш нарын арга зүйд шинэ санаа өгөх үндсэн зорилгоо хангасан, үр дүнтэй үйл ажиллагаа болсныг харуулж байгаа юм. Энэхүү теле хичээлүүд нь цаашид хувилбарт сургалтад хамрагдаж буй хүүхэд болон цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг гэр бүлийн орчинд, эцэг эхийн дэмжлэгтэй хөгжүүлэх сургалтын цахим сан болж буйгаараа давхар ач холбогдолтойг оролцогчид онцоллоо. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.