Өнөөдөр “Банкны салбарын ажилтны өдөр” тохиож байна
Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж и
Монгол Улсад банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаа үүсэж хөгжөөд өдгөө 96 жилийн ой тохиож байна. Банк санхүүгийн салбар нь манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. Монголбанкны хувьд үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлд бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 3 жилд банк, санхүүгийн салбарт хууль эрх зүйн шинэчлэл амжилттай хийгдэж, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж ирлээ.
Монголбанкнаас эдийн засгийн хүндрэлээс сэргийлж, өрийн дефолтод орохоос зайлсхийх хөтөлбөр, арга хэмжээг Засгийн газартай хамтран амжилттай хэрэгжүүлэн ажиллаа. Үүний үр дүнд сүүлийн 3 жилд инфляци зорилтот 8 хувийн түвшинд хадгалагдаж, эдийн засгийн өсөлт 5%-иас давж, гадаад валютын нөөц 9 сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч нэмэгдсэн. Энэ нь дэлхий даяар тархсан коронавирус (Ковид-19)-т цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн чадавхи, дархлааг бий болгох суурь болж байна. Эдийн засгийн хүндрэлийг сөрөг нөлөө багатайгаар даван туулах зорилгоор Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Тухайлбал, Олон Улсын Валютын сан (ОУВС)-ын Шуурхай санхүүжилтийн хэрэгсэлд Монгол Улс хамрагдаж, төсвийн болон төлбөрийн тэнцлийн яаралтай төлбөрүүдийг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 99 сая ам.долларын санхүүжилт авах хэлэлцээрийг эцэслэн тохирлоо. Түүнчлэн Азийн хөгжлийн банк, дэлхийн банк болон бусад доноруудын дэмжлэг, санхүүжилт үргэлжлэн орж ирэхээр хүлээгдэж байна. Монгол Улсад банк, санхүүгийн тогтолцоо бэхжин, хөгжихөд хувь нэмрээ оруулж ирсэн банкны салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, харилцагчид Та бүхэнд “Банкны ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе!
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0