Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

1000 гаруй гэрэлтүүлгийг шинэчилжээ

Орхон аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ жилийн хувьд гэр хорооллын баг болон хотын төвийн багийн 1000 гаруй гэрэлтүүлгийн гэрлийг шинэчилжээ. Тодруулбал, төв зам дагуух 4

 1000 гаруй гэрэлтүүлгийг шинэчилжээ
Орхон аймгийн хэмжээнд бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Энэ жилийн хувьд гэр хорооллын баг болон хотын төвийн багийн 1000 гаруй гэрэлтүүлгийн гэрлийг шинэчилжээ. Тодруулбал, төв зам дагуух 476  гэрэлтүүлгийг сольсон байна. Харин гэр хорооллын багт 500 гаруй хуучирсан, шатсан болон натрийн гэрлийг лед гэрлээр солих ажлыг хийжээ. Аймгийн гэр хорооллын баг болох Эрдэнэ, Их залуу, Цагаанчулуут,  Баянбулаг багийг хамарсан байна. Яргуйт багийн хойд хэсэг, Эрдэнэ багийн баруун хойд хэсэгт гэрэлтүүлэг нэмэлтээр байршуулах шаардлагатайг Эрдэнэт Ус ДТС ОНӨХК-ийн гэрэлтүүлгийн инженер  Г.Бямба-Очир мэдээлэв. Тус компанид гэрэлтүүлэгтэй холбоотой дунджаар өдөрт 2-3 дуудлага ирдэг байна. Орон нутгийн төсвөөр гэрэлтүүлгийг шинэчлэх, гэрэл асалтын төлбөр, засвар үйлчилгээ, ажилчдын хөлсөнд 800 гаруй сая төгрөгийг жилд зарцуулдаг аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.