Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Ахуйн хүрээний архидалттай холбоотой 48 дуудлага иржээ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Түргэн тусламжийн тасагт өнгөрсөн долоо хоногт 324 дуудлага иржээ. Үүнээс ахуйн хүрээний архидалттай холбоотой 48 дуудлага гарсан байна. Дуудлагын тоо

 Ахуйн хүрээний архидалттай холбоотой 48 дуудлага иржээ
            Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Түргэн тусламжийн тасагт өнгөрсөн долоо хоногт 324 дуудлага иржээ. Үүнээс ахуйн хүрээний архидалттай холбоотой 48 дуудлага гарсан байна.  Дуудлагын тоо өмнөх хоногуудтай харьцуулахад өссөн гэдгийг Түргэн тусламжийн тасгаас мэдээлэв.  БОЭТ-ийн Түргэн тусламжийн тасгийн эрхлэгч  Т.Мөнхжаргал хэлэхдээ “ Дуудлагын ихэнх нь амралтын өдрүүдэд гарч байна. Ахуйн хүрээнд архидан согтуурснаас үүдэлтэй бэртэж гэмтэх тохиолдлууд гарсан.  Харин хүүхэд бэртэж гэмтсэн хүүхэдтэй холбоотой дуудлага ирээгүй” гэлээ.  Мөн орон сууцны хорооллын халаалт зогссон учраас ханиад томууны дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хувцсыг тааруулж өмсгөх хэрэгтэйг санууллаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.