Европын Холбоо Монгол Улсад 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно
Европын Холбоо Монгол Улсын Засгийн газартай төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийн хүрээнд Европын Холбоо Монгол Улсын Засгийн газарт 50.8 сая еврогийн буц
Европын Холбоо Монгол Улсын Засгийн газартай төсвийн дэмжлэгийн тухай санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд Европын Холбоо Монгол Улсын Засгийн газарт 50.8 сая еврогийн буцалтгүй тусламжийг 2020-2024 оны хооронд олгоно. Үүнээс 43 сая еврог төсвийн дэмжлэг хэлбэрээр, 7.8 сая еврог нь бодлогын арга хэмжээг дэмжих техникийн туслалцааны төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах юм байна.
Энэ нь Европын Холбооноос Монгол Улсад анх удаа төсвийн дэмжлэг олгож байгаагаараа онцлог болж байгаа юм. Мөн цар тахлын үед хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих зорилгоор 16 сая еврогийн эхний ээлжийн санхүүжилтийг нэн даруй хийхээр болжээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0