ҮСХ: САРЫН 300 МЯНГА ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ 39,5 МЯНГАН ӨРХ БАЙНА
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр \/2020.05.20\/ нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар,өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр \/2020.05.20\/ нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг танилцууллаа.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар,өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 134.1 (12.6%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 74.6 (6.6%) мянган төгрөгөөр өсчээ. Мөн өрхийн сарын дундаж бодит зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 114.0 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 62.6 (5.3%) мянган төгрөгөөр өссөн байна.
Өрхийн орлогыг нарийвчлан авч үзвэл
Өрхийн сарын дундаж нийт орлогын:
91.6 хувийг мөнгөн орлого
4.4 хувийг бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн, 4.0 хувийг өөрийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг бүтцээр нь авч үзэхэд цалин хөлсний орлого 54.9 хувь, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 18.4 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.1 хувь, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 7.0 хувь, бусад орлого 10.6 хувийг тус тус эзэлж байна.
Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд:
300.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 15.6 мянгаар
300.0-500.0 мянган төгрөгийн орлоготой өрх 13.0 мянгаар
500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 41.0 мянгаар
700.0-900.0 мянган төгрөгийн орлоготой өрх 29.3 мянгаар
900.0-1100.0 мянган төгрөгийн орлоготой өрх 6.7 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 24.8 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 42.1 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 34.9 мянгаар нэмэгдсэн байна.
Өрхийн зарлага
Энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж зарлагын 91.9 хувийг мөнгөн зарлага эзэлж байна. Өрхийн сарын дундаж мөнгөн зарлагыг бүтцээр нь авч үзвэл, хүнсний бус бараа, үйлчилгээний зарлага 67.9 хувь, хүнсний бүтээгдэхүүний зарлага 21.5 хувь, бусад зарлага 8.2 хувь, бусдад өгсөн бэлэг, тусламжийн зарлага 2.4 хувийг тус тус эзэлж байна.
Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.
Мөн хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагын 11.5 хувийг бэлэн хувцас, гутал, 9.8 хувийг тээврийн хэрэгслийн сэлбэг, засвар, үйлчилгээ, 5.3 хувийг харилцаа холбооны үйлчилгээ, 4.9 хувийг эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлчилгээ, 4.7 хувийг боловсролын үйлчилгээний зардал эзэлж байна.
Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд:
300.0 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 2.7 мянгаар
300.0-500.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 13.5 мянгаар
500.0-700.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 39.1 мянгаар
700.0-900.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 8.8 мянгаар
900.0-1100.0 мянган төгрөгийн зарлагатай өрх 9.2 мянгаар
1.1-1.6 сая төгрөгийн зарлагатай өрх 8.2 мянгаар буурсан бол 1.6-2.1 сая төгрөгийн зарлагатай өрх 10.5 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн зарлагатай өрх 36.3 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 31.0 мянгаар нэмэгдсэн байна.
эх сурвалж: өрөг.мн
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0