Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

КЕМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛИЙН БҮХ ЛЕКЦ 2021 ОНЫ ЗУН ХҮРТЭЛ ЦАХИМААР ОРНО

Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуула

КЕМБРИДЖИЙН ИХ СУРГУУЛИЙН БҮХ ЛЕКЦ 2021 ОНЫ ЗУН ХҮРТЭЛ ЦАХИМААР ОРНО
Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ирэх хичээлийн жилд Кембриджийн их сургууль танхимаар лекц орохгүй болсноо зарласан байна. Тус сургуулийн танхимын сургалт зохион байгуулагдахгүй бөгөөд оюутнууд лекцээ цахимаар хүлээн авна. Гэхдээ цар тахлын үед баримталж буй зай барих шаардлагыг хангасан нөхцөлд цөөн тооны оюутнаас бүрдсэн бүлэг бүрдүүлэн танхимаар хичээллэх боломжтой гэжээ.  Цар тахал гарсантай холбогдуулан Кембриджийн их сургууль энэ семестрт кампусаа хааж, их сургуулийн багш нар 3 дугаар сараас хойш цахимаар хичээлээ зааж, шалгалтаа авч байгаа юм байна. Манчестерийн их сургууль ч ирэх семестрийн хичээлийг цахимаар орох болсноо мэдэгдсэн байна. Их сургуулиуд хичээлээ цахимаар орсон ч сургалтын төлбөрөө бүтнээр авах магадлалтай тул оюутнуудын эрх ашгийг хамгаалагчид энэ долоо хоногийн эхэнд Английн их сургуулиуд намар хичээл орохоос өмнө хичээлээ ямар хэлбэрээр орох талаар оюутнуудад “тодорхой” хариу өгөх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Эх сурвалж: bbc.com \/olloo.mn\/
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.