Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Монголын баг дахин Ази тивийн АВАРГААР тодорлоо

БНХАУ-ын Твиттер гэгддэг "Weibo" корпорацаас зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship 2020" аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын "Tiger" баг тодорлоо.Тодруулбал энэ сарын 15-н

Монголын баг дахин Ази тивийн АВАРГААР тодорлоо
  БНХАУ-ын Твиттер гэгддэг "Weibo" корпорацаас зохион байгуулсан "Weibo Cup Asian Championship 2020" аварга шалгаруулах тэмцээний аваргаар Монгол улсын "Tiger" баг тодорлоо. Тодруулбал энэ сарын 15-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Weibo Cup Asia Professional Championship 2020” хэмээх Counter-Strike: Global Offensive (CS:GO) тоглоомын Ази бүсийн шилдэг багийг шалгаруулах тэмцээнд "Tiger" баг хятадын "Invictus Gaming" багийг 2:0-ээр буулган авсан байна. Улмаар тэд 22,439 ам.долларын эзэд болсон юм.  г тэмцээнд Азийн шилдэг 16 баг оролцсоноос манай улсын "D13" баг дөрөвдүгээр байранд орсон бол "Tiger" баг ийнхүү аваргаар тодорчээ. "Tiger" багийнхан маань энэ сарын эхэнд “ESL One: Rio 2020” мажор тэмцээний Азийн бүсийн эхний сонгон шалгаруулах “ESL One: Road to Rio – Asia” тэмцээний аваргаар тодорч байсныг та бүхэн санаж байгаа байх.  Эх сурвалж: Монголын цахим спортын холбоо
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.