Ливерпүүлийн тоглогчид Жорж Флойдын төлөө өвдөг сөхөрлөө
Английн ПремьерлигийнЛиверпүүл клубийн тоглогчидЖоржФлойдынтөлөө хөл бөмбөгийн талбайд тойрог болон зогсож өвдөг сөхөрлөө. Нийт 29 тоглогчийн өвдөг сөхөрсөн зургийг Ливерпүүл клубТвиттерхуудсандаа бай
Английн Премьер лигийн Ливерпүүл клубийн тоглогчид Жорж Флойдын төлөө хөл бөмбөгийн талбайд тойрог болон зогсож өвдөг сөхөрлөө. Нийт 29 тоглогчийн өвдөг сөхөрсөн зургийг Ливерпүүл клуб Твиттер хуудсандаа байршуулж "Эв нэгдэл бол хүч чадал #BlackLivesMatter" хэмээн бичжээ.
Энэ үйл явдал тоглогчдын даваа гарагийн бэлтгэлийн үеэр болсон. Мөн Манчестер Юнайтед клубийн тоглогч Пол Погба, Маркус Рашфорд, Ливерпүүл клубийн Виржил Ван Дик, Жеймс Милнер тэргүүтэй тоглогчид ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Пол Погба Инстаграм хуудсандаа "Жорж болон ялгаварлан гадуурхах үзэлд өдөр бүр өртөн, зовж буй өнгөт арьстнуудад эмгэнэл илэрхийлье. Ажил, сургууль, хөл бөмбөг гээд хаана ч байсан хамаагүй энэ зогсох ёстой... Маргааш, түүний цаад өдөр биш энэ өнөөдөр зогсох ёстой" хэмээжээ.
Зөвхөн хөл бөмбөг гэлтгүй бусад спортод Майкл Жордан, Серена Уильямс, Наоми Осака болон "Формула 1"-ийн тамирчид Жорж Флойдын үхлийн талаар үзэл бодлоо илэрхийлээд байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0