Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай эх оронч сэтгэлгээтэй байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Дэлхий даяарш

МЭНДЧИЛГЭЭ
Монголчууд хүүхдээ эхийн хэвлийд байхаас хамгаалан хүндэтгэж, төрөх хүүхдээ эрүүл саруул, амар тайван, зөв сайхан зан чанартай эх оронч сэтгэлгээтэй байлгахыг эрхэмлэж ирсэн уламжлалтай. Дэлхий даяаршиж, өдрөөс өдөрт гадны соёлын нөлөө эрчимжиж хотжих болсон энэ цаг үед ирээдүйн хүүхэд багачууд монгол ахуйгаа танин мэдэх, түүгээрээ бахархах, өвлөн авч үлдэх зайлшгүй шаардлага бий болоод буй. Хүүхдийн эрх, эрх чөлөө хэрхэн хангагдаж, тэдний хөгжил, төлөвшил ямар байгаагаар тухайн улс орон, байгууллага, гэр бүлийн хөгжлийн түвшнийг тодорхойлон харж болдог. Тиймээс Монгол Улсын өнөөдрийн өнгө, маргаашийн хөгжлийн төрх болсон хүүхэд бүрийн сайн сайхны төлөө төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хүүхдийн асуудлыг хамаарах бүхий л салбар, гэр бүл, эцэг эх, олон нийт бүгдээрээ хамтран ажиллаж илүү их амжилтад хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байна.   ЭРДЭНЭТ ХОТЫН ЭРДЭНЭС БОЛСОН ХҮҮХЭД БАГАЧУУД ТА БҮХЭНДЭЭ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.