Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

22 настай Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтаас хасагдлаа

Америкийн реалити шоуны одод болох Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Forb

22 настай Кайли Женнер тэрбумтнуудын жагсаалтаас хасагдлаа
Америкийн реалити шоуны одод болох Кардашианы гэр бүлийн гишүүн Кайли Женнер өөрийн нэрийн гоо сайхны бүтээгдэхүүний худалдааны ашгаараа дэлхийн хамгийн залуу ам.долларын тэрбумтан болсныг “Forbes” сэтгүүл өнгөрсөн жил зарлаж байсан билээ. Тэгвэл тэрбээр татварын хэмжээгээ худал мэдүүлж, хөрөнгөө хуурамчаар өсгөсөн гэдгийг тус сэтгүүл мэдээлжээ. Ингэснээр өдгөө 22 настай Кайли Женнер "Forbes"-оос гаргадаг тэмбумтнуудын жагсаалтаас хасагдаж байна. Түүний хөрөнгийн талаарх мэдээлийг “Forbes” сэтгүүлийн сэтгүүлч Чэйз Питерсон, Мэделин Бэрг илчилжээ. Кайлигийн хөрөнгө өнгөрсөн жилийн байдлаар 1,2 тэрбум даваад байсан ч “Forbes” сэтгүүлийн шинэ тооцооллоор нийт хөрөнгө нь 900 сая хүрэхгүй байсан гэнэ. Гэхдээ Кайли үүнийг эрс няцааж “Forbes” сэтгүүлийг батлагдаагүй худал мэдээлэл тараасан хэмээн буруутгажээ. Тэрбээр өөрийн твиттертээ “Намайг тэрбумтан гэж зарлаад өгөөч гэж би хэнээс ч гуйгаагүй. Бас хөрөнгийнхөө талаар ямар нэгэн хуурамч мэдүүлэг өгөөгүй. Миний хөрөнгөнөөс илүү чухал хэдэн зуун асуудал байна шүү дээ” хэмээн жиргэсэн байна. Эх сурвалж: BBC
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.