Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Английн премьер лиг зургадугаар сарын 17-ноос үргэлжилнэ

Английн премьер лигийн 2019-2020 оны улирлыг зургадугаар сарын 17-оос үргэлжлүүлэх шийдвэр гарчээ.Хамгийн гол нь лигийг эхлүүлэхдээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, шаардлагуудыг дагаж мөрдөхийг с

Английн премьер лиг зургадугаар сарын 17-ноос үргэлжилнэ
Английн премьер лигийн 2019-2020 оны улирлыг зургадугаар сарын 17-оос үргэлжлүүлэх шийдвэр гарчээ.  Хамгийн гол нь лигийг эхлүүлэхдээ аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, шаардлагуудыг дагаж мөрдөхийг сануулж байгаа аж.  Зургадугаар сарын 17-ны өдөр 28 тойргийн тоглолт хийгээд байгаа "Астон Вилла" болон "Шеффилд Юнайтед",  "Манчестер Сити" болон  "Арсенал" багууд  29 дүгээр тойргийн тоглолтоо хийх юм байна. 30 дугаар тойргийн тоглолтууд зургадугаар сарын 19-өөс эхэлж, ихэнх тоглолт амралтын өдрүүдэд болохоор болжээ.   Гэхдээ премьер лигийн тэргүүн Ричард Мастерс "Бид лигийг зургадугаар сарын 17-оос эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцлоо. Аюулгүй байдлын бүх шаардлагыг биелүүлэх хүртэл энэ өдөр эхэлнэ гэж баталгаатай хэлж чадахгүй. Бидний нэн тэргүүнд тавих асуудал бол тоглогчид, ажилчид, хөгжөөн дэмжигчдийн эрүүл мэнд.  Лигийн тоглолтуудыг бид үзэгчгүйгээр зохион байгуулна. Тиймээс үлдсэн 92 тоглолтыг хөгжөөн дэмжигчид телевизээр үзэх болох нь" хэмээн ярьжээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.