Спортын холбоод УОК-т дахин хүсэлт гаргана
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоод хамтран нэгдсэн хүсэлтээ Улсын онцгой комисс\/УОК\/-т хүргүүлэхээр болжээ. УОК-оос тавдугаар сарын 18-
Монголын хөлбөмбөгийн холбоо, Монголын волейболын холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбоод хамтран нэгдсэн хүсэлтээ Улсын онцгой комисс\/УОК\/-т хүргүүлэхээр болжээ.
УОК-оос тавдугаар сарын 18-нд хөлбөмбөгийн гурван тэмцээнийг зохион байгуулах зөвшөөрөл олгосон. Харин 2 хоногийн дараа уг шийдвэрээ цуцалсан юм. Хөлбөмбөгийн дээд лигт өрсөлдөх эрхээ өвөртлөөд байсан 10 баг оролцох хүсэлт гаргаж, бэлтгэлдээ ороод байв.
Манай орны 4 улирлын цаг агаарын байдлаас шалтгаалж 5-6 сарын хугацаанд л гадаа талбайд хөлбөмбөг тоглох боломжтой байдаг. Зөвхөн МХБХ-ны хөлбөмбөгчид, дасгалжуулагчид ийм нөхцөл байдал тулгараагүй бөгөөд Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбоо ч коронавирусний улмаас дээд лигээ дундаас нь зогсоосон юм байна.
Харин УОК-оос зөвшөөрвөл олговол тэмцээнүүдийг хорио цээрийн журмын дагуу, үзэгчгүй хийх бүрэн боломжтой аж. Мөн тоглолтуудаа телевизээр шууд дамжуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0