Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Өнгөрсөн сард 710 иргэнд ИПОТЕКИЙН зээл олгожээ

Монголбанкнаас өчигдөр дөрөвдүгээр сарын статистик тойм мэдээллийг танилцуулахүеэрээ ипотекийн зээлийг 710 иргэнд олгосон талаар танилцуулав. Дөрөвдүгээр сард олгосон ипотекийн зээлийн дүн нь нийт5

Өнгөрсөн сард 710 иргэнд ИПОТЕКИЙН зээл олгожээ
Монголбанкнаас өчигдөр дөрөвдүгээр сарын статистик тойм мэдээллийг танилцуулах үеэрээ ипотекийн зээлийг 710 иргэнд олгосон талаар танилцуулав. Дөрөвдүгээр сард олгосон ипотекийн зээлийн дүн нь нийт 54.8 тэрбум төгрөг байгаагаас  37.1 хувь нь хөтөлбөрийн 62.9 хувь нь банкууд өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байна. Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү нь өмнөх оны мөн үеэс 0.8 нэгж хувиар, өмнөх сараас 0.6 нэгж хувиар өссөнөөр 12.1 хувьд хүрсэн байна. Түүнчлэн ипотекийн зээлийн үлдэгдлийн 94.2 хувь нь хэвийн, 3.7 хувь нь хугацаа хэтэрсэн, 2.1 хувь нь чанаргүй зээл байгаа аж. Улсын хэмжээнд 72 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдсан байдгаас 53 мянга нь зээлийн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргасан. Иймд цар тахлын үед манай улсад учирч болох нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гаргажээ. эх сурвалж: zuv.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.