Мах ногооны үнэ өсчээ
Нийслэлийн статистикийн газрын долоо хоногийн үнийн судалгааг тоймлон хүргэе. Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ 0.8-3 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал,энэ долоо хоногийн байдлаар хонин
Нийслэлийн статистикийн газрын долоо хоногийн үнийн судалгааг тоймлон хүргэе.
Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ 0.8-3 хувиар өссөн дүнтэй байна. Тодруулбал,энэ долоо хоногийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10141 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12175 төгрөгийн үнэтэй байгаа юм. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 350 төгрөгөөр (3.0%), үхрийн цул махны үнэ 369 төгрөгөөр (2.6%) тус тус өсчээ. Хонины цул махны үнэ 86 төгрөгөөр нэмэгдэж нэг кг нь 8500-13.500 төгрөгийн үнэтэй байна. Мөн ногооны үнэ монгол төмс 0.9 хувиар өсч 981 төгрөгөөр, монгол лууван 5.8 хувиар өсч 1937 төгрөгөөр, монгол байцаа 2.8 хувиар өсч 2486 төгрөгөөр, монгол хүрэн манжин 15.6 хувиар өсч 2759 төгрөгийн үнэтэй байгаа юм. Түүнчлэн “Атар” талх 1100-1400 төгрөгийн үнэтэй, бусад нэр төрлийн талх 1600 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0