Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ

Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ \/FATF\/манай улсыг өнгөрсөн 2019 онд саарал жагсаалтад багтаасан. Авлигын гэмт хэрэгт хариуцлага тооцож чаддаггүй, мөнгө угаах эрсдэл ихтэ

МОНГОЛ УЛС ФАТФ-ЫН СААРАЛ ЖАГСААЛТААС ГАРАХ НӨХЦӨЛ БҮРДЛЭЭ
Олон улсын санхүүгийн арга хэмжээ авах байгууллага буюу ФАТФ \/FATF\/ манай улсыг өнгөрсөн 2019 онд саарал жагсаалтад багтаасан. Авлигын гэмт хэрэгт хариуцлага тооцож чаддаггүй, мөнгө угаах эрсдэл ихтэй орон гэж үзсэн юм. Тэгвэл, ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг үе шаттай хэрэгжүүлсний үр дүнд саарал жагсаалтаас гарах нөхцөл бүрдсэн талаар өнөөдөр \/2020.05.29\/ сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. ФАТФ-ын Зөвлөмж улс орнуудад хандан дараах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаарддаг юм. Үүнд:  Эрсдэлээ тодорхойлж бодлого боловсруулах, дотоод уялдаа, холбоо зохицуулалт  Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх гэмт хэргийг шалгах  Санхүүгийн болон бусад салбарт урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх  Эрх бүхий байгууллага (тухайлбал мөрдөн шалгах, хууль сахиулах болон хянан шалгах)-ын эрх мэдэл, үүрэг хариуцлагыг тодорхойлох Хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг сайжруулах олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх.  эх сурвалж: өрөг.мн
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.