Цахим музей
Уг хөшөөг 1982 Медьмолибденстрой барилгын удирдах зөвлөлийн зураач Петрийн зургаар зөвлөлтийн уран бүтээлчид өнгөт чулуугаар шигтгэж урлажээ.К.Маркс нь 1818 оны 5 сарын 18-нд Германы Трир хотод төрсөн. Тэрээр 19-р зууны философич, улс төрийн эдийн засагч, хувьсгалч хүн байжээ. Улс төрийн зүтгэлтэн К.Марксыг "Коммунизмын эцэг" гэж нэрлэдэг байсан бөгөөд тэрээр сурган хүмүүжүүлэгч байсан. Марксын хөргийн дор "Марксын сургаал үнэн зөв учраас хамгийн хүчтэй сургаал мөн" В,И.Ленин гэсэн гарын үсэг бий.К.Марксын хүндэтгэлийн дурсгалт хөрөг нь тухайн үед Медьмолибденстрой удирдах газрын соёл олон түмний ажил зохион байгуулагддаг байсан шар тоосгон байрны \/одоогийн Баян-Өндөр сумын Зэст багын 21-р байр\/ нүүрэн талын ханан дээр байдаг.
Орхон аймгийн музей
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.