Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хүүхдэдээ бэлэг өгөхдөө анхааръя

Орхон аймгийн МХГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эцэг эхчүүдэд зөвлөмж өглөө. Хүүхдийн нэг бэлгэнд ойролцоогоор 500 гр элсэн чихэр буюу 130 ширхэг ёотон агуулагдаж байна. Их хэм

Хүүхдэдээ бэлэг өгөхдөө анхааръя
Орхон аймгийн МХГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан эцэг эхчүүдэд зөвлөмж өглөө. Хүүхдийн нэг бэлгэнд ойролцоогоор 500 гр элсэн чихэр буюу 130 ширхэг ёотон агуулагдаж байна. Их хэмжээний чихэр агуулсан бүтээгдэхүүнийг нэг дор идэх нь хүүхдийн эрүүл мэндэд хортой гэдгийг мэргэжилтэн тайлбарлав. Аймгийн МХГ-ын улсын хяналтын байцаагч Д.Лхагважав хэлэхдээ “Чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэснээр нойр булчирхай цочролд орох, сахарын шинж тэмдэг илрэх, харшил гарах, нүүрс ус ихэдсэнээр уураг шим тэжээлийн дутагдалд орно. Түүнчлэн таргалалт үүсэх үндэс болдог. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ бэлэг өгөхдөө онцгойлон анхааръя” гэлээ. Хүүхдийн шүд цоорох, хорхойтох өвчний гол шалтгаан нь сахарын илүүдэл хэрэглээ болж байна. Хүүхдийн сэтгэн бодох чадвар муудах, өсөлт хоцрох, биеийн зөв харьцаа алдагдах, цаашид хавдраар өвдөх эрсдлийг нэмдэг сөрөг үр дагавартайг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг шалгаж, хугацаа нь дууссан эсэхийг үзэхийг сануулсан юм.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.