Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна

Венесуэлийн эрх баригчид цар тахлын үед Английн банкинд хадгалагдаж байгаа алтаараа хоол хүнс, эм тариа авах санхүүжилт хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрсэн байна.Тус улсын нэг тэрб

Венесуэл улс алтаар хоол хүнс, эм тариа худалдан авна
Венесуэлийн эрх баригчид цар тахлын үед Английн банкинд хадгалагдаж байгаа алтаараа хоол хүнс, эм тариа авах санхүүжилт хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй тохиролцоонд хүрсэн байна. Тус улсын нэг тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий алтан гулдмай Английн банкинд хадгалагдаж байгаа ба алтаа авахын тулд Английн банкийг шүүхэд өгөөд байсан юм. Учир нь Английн банк Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны удирдагч биш гэж үзэн Мадурогийн Засгийн газарт 31 тонн алтыг нь өгөхөөс татгалзсан. Эцэст нь тэрхүү алтыг хүнс, эм тариа болгон авах болсон бөгөөд гэрээнд заасны дагуу төлбөрийн үе шатанд авлигын эрсдэл үүсэхээс зайлсхийхийн тулд санхүүжилтийг шууд хийхээр болжээ. Венесуэл улс нь зургаан жилийн хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн хямралын улмаас үндсэн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүн дотроос хоол хүнс, эм тарианы хомсдолд ороод байгаа билээ. Тус улсын төрийн тэргүүн Мадуро ОПЕК-ийн орнуудын газрын тосны салбарт хориг тавьсан АНУ-ыг үүнд буруутгадаг. Эх сурвалж: REUTERS  news.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.