Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

​Энэ зун хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулахгүй

Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 гаруй зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаад байжээ. Гэвч Улсын Онцгой комиссоос тогт

​Энэ зун хүүхдийн зуслангууд үйл ажиллагаа явуулахгүй
Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн 20 гаруй зуслан амрагчдаа хүлээн авах бэлтгэлээ хангаад байжээ. Гэвч Улсын Онцгой комиссоос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгасны улмаас амрагчдаа хүлээн авах боломжгүй болсон байна.  Энэ зун хүүхдийн зуслангууд амрагчдаа хүлээн авах эсэхийг хүүхдийн зуслангийн асуудал эрхэлсэн байгууллага болох Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тодруулахад “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл сунгасантай холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг 20 хүүхдийн зуслан ажиллахгүй. Халдварын тархалтаас шалтгаалан хөл хорионы хугацааг цаашид сунгахгүй болсон тохиолдолд зуслангийн үйл ажиллагаа явуулах, ажиллах  эсэх талаар холбогдох байгууллагуудын тушаал, шийдвэр гаргах болно. Бидний зүгээс хөл хорионы хугацааг цаашид сунгаагүй тохиолдолд хүүхдийн зуслангууд ямар зохион байгуулалттай хүүхдүүдийг амруулах тал дээр ажлын хэсэг гарган төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Хэрвээ хөл хорио зургаадугаар сарын 30-ны өдрөөс хойш дахин сунгагдсан тохиолдолд хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм. Эх сурвалж: itoim.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.