Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

"Хашаандаа мод тарьцгаая" уралдааныг Уртбулаг баг тэргүүллээ

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан б

 "Хашаандаа мод тарьцгаая" уралдааныг Уртбулаг баг тэргүүллээ
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн “Бямба” гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан байдаг.Тэгвэл энэ жил Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хандлагаа өөрчлье, хашаандаа мод тарья уриалгыг гаргаж үүний хүрээнд Орхон аймаг 05 дугаар сарын 11-ээс 05 дугаар сарын 25-ний өдрүүдэд “Хашаандаа мод тарьцгаая”, “Хандлагаа өөрчилсөн иргэдтэй баг” уралдаануудыг зарлаж зохион байгууллаа. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих үйл ажиллагааг идэвхижүүлэх, иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой тус уралдаанд иргэд, аж ахуй нэгж байгууллагууд идэвхитэй хамрагдаж өөрсдийн эзэмшлийн газарт нийт 8700 гаруй модыг тариалжээ. “Хашаандаа мод тарьцгаая” болзолт уралдаанд нийт 16 багийн 41 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож үүнээс Евро эко төгөл СӨХ, Ирээдүйн хайгуулчид ХХК, Уурхайчин багийн иргэн Э.Эрдэнэчулуун, Уртынгол багийн иргэн Я.Чулуунбаатар нар шалгарч, “Хандлагаа өөрчилсөн иргэдтэй баг” уралдаанд Урт булаг, Баянбулаг, Цагаанчулуут, Согоот зэрэг нийт дөрвөн баг оролцож Уртбулаг баг шилдгээр шалгарчээ. эх сурвалж: bayanundur.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.