Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр цалин нэмэх талаар ярилаа. Тодруулбал, ирэх 6-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн ажилчдын үндсэн цали

 Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уурхайчдын төлөөлөлтэй уулзах үеэр цалин нэмэх талаар ярилаа. Тодруулбал, ирэх 6-р сарын 1-ний өдрөөс үйлдвэрийн ажилчдын үндсэн цалинг 10 хувиар, ахмадуудын тэтгэмжийг 40 хувиар нэмнэ гэдгийг мэдэгдсэн юм. Коронавирусийн цар тахлын үед гарч байгаа эдийн засгийн хямралын үед ажилчдынхаа цалинг нэмж байгаа таатай мэдээллийг хүргэлээ.  Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид улс орны төсөвт 230 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна. Тавдугаар сарын эхний 20 хоногт үйлдвэрлэлийн төлөвлөгөөг бүх үзүүлэлтээр нь 100-аас дээш хувиар биелүүлжээ.  Тун саяхан МҮХАҮ-ийн танхимаас уламжлал болгон явуулдаг “Топ 100” аж ахуйн нэгжийг 18 дахь удаагаа тэргүүлсэн.  Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын санаачилгаар “Топ 100” аж  ахуй нэгжийн эхний 10 байрт шалгарсан компаниудын төлөөллийг энэ сарын 29-нд үйлдвэртээ урьж, уулзалт зохион байгуулахаар болжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.