ЭЕШ-ын шалгалтын журамд өөрчлөлт орлоо
Энэ жил 30900 хүүхэд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлжээ. Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтойгоор шалгалт авах нь тодорхой болж байна. Учир нь дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотой “өндөржүүлсэн
Энэ жил 30900 хүүхэд ЭЕШ өгөхөөр БҮТ-д бүртгүүлжээ. Энэ жилийн хувьд ихээхэн онцлогтойгоор шалгалт авах нь тодорхой болж байна. Учир нь дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотой “өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Түүнтэй уялдуулаад бүх шатны сургуулийн үйл ажиллагааг түр завсарлуулсан билээ. Цаг үеийн шаардлагаар гарсан дээрх үйл явдал нь ЭЕШ авдаг өмнөх жилүүдийн тогтсон хэвшлийг өөрчлөхөд хүргэлээ.
ЭЕШ-ын тов долдугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрийн хооронд гэж гарсан. Шалгуулагчид зургадугаар сарын 1-ний өдөр гэхэд бүртгэлийн дугаараа ашиглаад WWW.EEC.MN сайтын булангаас суудлын хуваариа авна. Харин шалгалт авах байранд нэвтрэхэд хоёр өөр үүрэг бүхий зохион байгуулагч нар угтах юм байна.
1-рт тухайн шалгуулагчийн халууныг үзэж, гарыг нь ариутган, амны хаалт зүүхийг шаардана. Дараа нь шалгалтын байрыг халдваргүйжүүлэх, бие засах газарт урт дараалал үүсгэхгүйн тулд зохицуулалт хийнэ. Эрүүл мэндийн чиг үүрэг хүлээсэн ийм баг өмнөх жилүүдэд ажиллаж байгаагүй. Үүнийг шинэ баг хэмээн нэрлэсэн байна.
2-рт орох, гарах хаалгуудыг хянаж, хүүхдүүдийн биед үзлэг хийж, гар утас, ухаалаг цаг, тооны машин гэх мэт мэдээлэл дамжуулах боломжтой эд зүйлс илэрвэл хураана. Мөн тэдний бичиг баримт бүрэн эсэхийг шалгана.
Нэг танхимд шалгалт өгөх хүүхдүүдийн суух ширээ хоорондын зайг 1.5-2 м байлгах стандарт гаргажээ. Шинэ стандартаар нэг ангид 12 сурагч суух боломжтой юм байна. Ийнхүү стандарт өөрчлөгдсөнөөр төлөвлөсөн шалгалтын 50 байрыг 85 болгож нэмнэ. Шалгалтын 85 байрнаас орон нутагт 44, Улаанбаатар хотод 41 нь ногдоно.
Нийслэлд байрлах төрийн өмчит их, дээд сургуулиудын босго оноо 480, хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын босго оноо 410 байхаар тогтоожээ. Харин орон нутагт байгаа бүхий л их дээд сургууль, коллежуудын босго оноо 400 байна. Босго оноог дээрх байдлаар тогтоосноор ЭЕШ-д хамрагдсан хүүхдүүдийн 75 хувь нь их, дээд сургуульд орох болзол хангана.
Үлдсэн нь тогтоосон босго оноонд хүрэхгүй байх магадлалтай гэх урьдчилсан тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргажээ. ЭЕШ авахаар бэлтгэсэн обьектууд бүрэн камержсэн бөгөөд 24 цаг цагдаагийн хамгаалалтад байна. Ийм учраас шалгалтын сэдэв, хариу задарна гэсэн ямар ч ойлголт байхгүй гэж албаны хүмүүс анхааруулж байна.
эх сурвалж: mgltv.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0