Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ

Зохиолч Жоан Роулинг уншигч хүүхдүүддээ зориулан"Икабог" (The Ickabog) нэртэйшинэхэн үлгэрийн ном гаргаснаа зарлажээ. Тэрбээр долоодугаар сарын 10-ныг хүртэл номоо бүлэг бүлгээр нь өдөр бүрtheickabog.

Зохиолч Ж. Роулинг шинэ номоо үнэгүй унших боломжтойгоор гаргажээ
Зохиолч Жоан Роулинг уншигч хүүхдүүддээ зориулан "Икабог" (The Ickabog) нэртэй шинэхэн үлгэрийн ном гаргаснаа зарлажээ. Тэрбээр долоодугаар сарын 10-ныг хүртэл номоо бүлэг бүлгээр нь өдөр бүр  theickabog.com сайтад үнэгүй нийтлэх гэнэ. "Икабог" нь Харри Поттерын ертөнцтэй хамааралгүй анхны үлгэр ажээ. Уг нь Роулинг номоо 10 гаруй жилийн өмнө өөрийнхөө хүүхдүүдэд зориулан бичсэн ч саяхнаас л нийтлэхээр шийдсэн байна. Зохиолч энэхүү номоо энэ хүнд цаг үед хөл хорионд байгаа болон сургуульдаа дөнгөж эргэж ороод байгаа хүүхдүүдэд зориулсан гэнэ. Өчигдөр нийтлэгдсэн номын эхний хоёр бүлгээс уншигч хүүхдүүд Корнукопиагийн удирдагч, Аймшиггүй Фред хаан болон таван настай Берт Бимиштэй танилцжээ. Мөн хүүхэд, хонь хоёрыг иддэг аймшигт мангас Икабогийн талаар мэдэж авсан байна.  Роулинг анх энэхүү үлгэрийн номоо "Харри Поттер" цувралын дараа 2007 онд хэвлүүлэх бодолтой байжээ. Гэвч зохиолч хэсэг хугацаанд түр амрахаар шийдэж, гар бичмэлээ дээврийн өрөөндөө үлдээсэн байна. "Энэ номыг би хүүхдүүддээ орой болгон уншиж өгдөг байсан болохоор гэр бүлийн аз жаргалтай сайхан дурсамж надад үлдсэн байдаг" хэмээн сайтдаа бичжээ.  Хэдэн долоо хоногийн өмнө Роулинг хүүхдүүддээ гар бичмэлээ гаргаж ирмээр байгаагаа хэлсэн байна. "Хүүхдүүд маань  урамтай нь аргагүй дээврийн өрөөнөөс тоосонд дарагдсан хайрцгийг буулгаж ирсэн. Сүүлийн хэд хоног бид төсөөллийн ертөнцдөө умбалаа" гэж ярьжээ.  Эх сурвалж: ВВС
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.