Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ЯПОНД "ГАЦСАН" ОЮУТНУУДАА ТАТАН АВАХ САНАЛ ГАРГАВ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японд гацсан оюутнуудаа татан авч, тэнд суралцах шаардлагатай байгаа оюутнуудаа хүргэж өгөх санал гаргалаа. Түүний хэлж буй

ЯПОНД "ГАЦСАН" ОЮУТНУУДАА ТАТАН АВАХ САНАЛ ГАРГАВ
  Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал дээр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японд гацсан оюутнуудаа татан авч, тэнд суралцах шаардлагатай байгаа оюутнуудаа хүргэж өгөх санал гаргалаа. Түүний хэлж буйгаар ЖАЙКА-гийн дэмжлэгээр хэрэгждэг инженер, технологийн дээд боловсролын хөтөлбөрт хамрагдаж, Япон суралцан, гуравдугаар сард төгссөн 69 оюутан ирж чадахгүй байгаа аж. Тэд дөрөвдүгээр сард хөл хорионд оржээ. Хөл хорионд байх хугацааных нь байр, амьжиргааны зардалд өнөөдрийн байдлаар 820 гаруй сая төгрөгийг төслийн мөнгөнөөс зарцуулаад байгаа аж. Мөн энэ төслийн шугамаар 118 оюутан, багш, судлаач нар 2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд Японд суралцах байсан аж. Эхний удаад хичээлүүд цахимаар орж байсан ч Японы сургуулиас эдгээр 118 хүнийг зургаадугаар сарын 2-5-ны хооронд биеэрээ ирж суралцах шаардлага тавьсан байна. Хэрэв ирж суралцахгүй бол жилийн чөлөө олгож, завсардуулах асуудал ярьж эхэлсэн талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дуулгалаа. Иймд тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр Япон улс руу тусгай үүргийн онгоц явуулах бол тус улсад очиж суралцах зайлшгүй шаардлагатай 118 оюутан, багшийг хүргэж өгч, төгсөөд ирж чадаагүй 69 хүнийг эх оронд нь авчрах талаар судалж өгөхийг комиссын гишүүдээс хүссэн юм.          
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.