Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

75 мянга гаруй метр квадрат талбайг ариутгалаа

Орхон аймгийн хэмжээнд коронавирусийн халдвараас сэргийлж томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Энэ сарын 19-нээс эхлэн 5-р сарын 25-ны өдрийг хүртэл 75 мянга гаруй метр ква

 75 мянга гаруй метр квадрат талбайг ариутгалаа
Орхон аймгийн хэмжээнд коронавирусийн халдвараас сэргийлж томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэл хийлээ. Энэ сарын 19-нээс эхлэн 5-р сарын 25-ны өдрийг хүртэл 75 мянга гаруй метр квадрат талбайг ариутгажээ. Хөл хорио тогтоосон үед Орхон аймгийн Онцгой байдлын газар ариутгалын компаниудтай хамтран зургаан удаагийн халдваргүйтгэл явуулсан байна. Ингэхдээ зах худалдааны төвүүдийг бүтэн өдрийн турш хааж, хуваарийн дагуу ажиллажээ. Халдваргүйтгэлийн ажилд Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын ажилтан, алба хаагчдаас бүрдсэн 40 гаруй хүн хамтарсан байна.  Халдваргүйтгэл эхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын уусмалаас дээж авч, шинжилгээ хийснийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Эрүүл мэнд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн  Б.Батцэцэг онцоллоо.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.