Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ
Дэлхийн сүүний өдөр жил бүрийн 6-р сарын 1-ний өдөр тохиож байна. Энэ өдрийг угтан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газар, “Эрдэнэт хот орчмын сүүний фермерүүдийн холбоо”-ноос 1000 хүүхдэд ундны сүүг бэлэглэх ажлыг эхлүүллээ. Сүүний фермерүүдийн холбооноос аймгийн шуурхай штаб, Дэлхийн зөн Монгол ОУБ, 25 багийн ажлын албанд сүүг тараах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан сүү, сүүн бүтээгдэхүүний ач тус, хэрэглээг ийнхүү сурталчилж байна.
“Эрдэнэт хот орчмын сүүний фермерүүдийн холбоо”-ны тэргүүн Б.Баттөр “ Энэ ажил орон нутагт анх удаагаа болж байна. Цаашид жил бүр уламжлал болгох зорилготой” гэж ярилаа. Тус холбоонд одоогийн байдлаар 18 иргэн, аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Эрдэнэт хотын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 8,3 сая литр сүү болдог. Сүүний фермерийн холбооны гишүүн сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид жилийн хэрэгцээний 15 орчим хувийг бүрдүүлдгийг мэдээллээ. Сүү сүүн бүтээгдэхүүний ач тусаас дурьдвал, кальциар баялаг учир хүүхдийн өсөлтийг дэмжих, шүд хорхойтохоос сэргийлэх, ясны бэхжилтэнд сайнаар нөлөөлдөг байна.
0
0
0
0
0
0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.