ЧИХЭРЛЭГ УНДАА ТОГТМОЛ УУДАГ ХҮҮХДҮҮД НАМХАН БАС БҮДҮҮН БОЛДОГ
Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг.100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12
Бүх төрлийн чихэрлэг ундаанд агуулагдах үндсэн найрлага нь сахар буюу түргэн задардаг энгийн нүүрс-ус байдаг. 100мл ундаанд дунджаар 12гр сахар агуулдаг бол 500мл нэг савтай ундаанд 60 гр сахар буюу 12 ширхэг ёотон агуулна гэсэн үг. Уг нь хүн идээ, ундаагаараа уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс, амин дэм зэрэг шимт бодис авах учиртай. Гэтэл чихэрлэг ундаанд хүний биед тустай шимт бодис байдаггүй. Харин хоосон илчлэг өгөх сахар л агуулна. 60гр сахар 240ккал илчлэг үүсгэдэг. Энэхүү илүүдэл илчлэгийг бүрэн шатаахын тулд 20 мин тасралтгүй гүйх шаардлагатай болно. Харин шатааж чадахгүй бол илчлэг нь илүүдлээр нөөцлөгдөнө. Нөөцлөгдөхдөө бодисын солилцооны хувиралд орж триглицерид буюу өөх болж хэвлий, арьсан доор, дотор эрхтнүүдэд байршиж хадгалагдана. Хүн амын хоол тэжээлийн байдал үндэсний V судалгааны дүнгээр 2011-2017 оны хооронд Монгол хүүхдүүдийн дунд илүүдэл жин, таргалалт 7 дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл 6-11 насны 3 хүүхэд тутмын 1 нь илүүдэл жин, таргалттай болжээ. Чихэрлэг ундаа уусан дариуд цадалт үүссэнээр хоолны дуршил буурдаг хэрнээ чихэрлэг зүйл нэмж хэрэглэх дуршил нэмэгдэж донтолт үүсдэг байна.
Эх сурвалж: idoctor.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0