Монголын оюуны спортын өсвөр насны тамирчид дэлхийн 18 дээд амжилтын 10-ыг эзэмшиж байна
Оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой Оюун ухааны академи 2010 онд байгуулагдсан. Үүнээс хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүх
Оюуны спортыг эх орондоо хөгжүүлж дэлхийд тэргүүлэх тамирчдыг бэлтгэх зорилготой Оюун ухааны академи 2010 онд байгуулагдсан. Үүнээс хойш дотоодын 96 тэмцээн уралдаанд давхардсан тоогоор 13 мянган хүүхэд, залуус, ахмад үеийнхнийг хамруулжээ.
Харин Монголын оюун ухааны академийн тамирчид Америк, Англи, Герман, Турк, Хятад, Хонконг, Сингапур, Австри, Индонези, Япон, Солонгос, Швед, Энэтхэг зэрэг 20 гаруй улсад болсон цээж бодолт, хурдан уншлага, ой тогтоолтын олон улсын 58 тэмцээнд амжилттай оролцон нийт 1077 медаль хүртсэн байна.
Оюуны спортын дэлхийн 54 дээд амжилтын 30-ийг манай тамирчид эзэмшиж байгаа аж. Үүнээс өсвөр насны дэлхийн 18 дээд амжилтын 10-ыг нь Монгол тамирчид эзэмшиж байгааг Дэлхийн оюун ухааны албан ёсны сайтад байршуулжээ. Тодруулбал:
Төрөл
Дээд амжилт
Оролцогч
Тэмцээн
Дэлхийн түүхэн үйл явдал \/5 минут\/
88 түүхэн үйл явдал
Н.Энхшүр
2011 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Тоон марафон \/5 минут\/
422 цифр
Э.Пүрэвжав
2015 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Санамсаргүй үгс \/5 минут\/
112 үг
Э.Пүрэвжав
2015 оны Монголын өсвөрийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн
Хөзөр \/10 минут\/
319 хөзөр
Э.Лхагвадулам
2016 оны Монголын өсвөрийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн
Тоон марафон \/15 минут\/
886 цифр
Э.Пүрэвжав
2016 оны Монголын өсвөрийн ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн
Хоёртын тоолол \/30 минут\/
4635 цифр
Б.Шижир-Эрдэнэ
2016 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Хөзөр \/30 минут\/
685 хөзөр
Э.Пүрэвжав
2015 оны Хонконгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн
Тоон марафон \/30 минут\/
1120 цифр
Э.Пүрэвжав
2015 оны Хонконгийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн
Олон багц хөзөр \/1 цаг\/
1560 хөзөр
Н.Мөнхшүр
2016 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Олон цагц тоо \/1 цаг\/
2646 цифр
Э.Пүрэвжав
2016 оны Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Түүнчлэн өнгөрсөн 2019 оны сүүлээр БНХАУ-ын Жухай хотод зохион байгуулагдсан Олон улсын ой тогтоолтын холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Өсвөр насны ангилалд Азийн Мастер Б.Энхбаясгалан “Түүхэн үйл явдал” төрөлд 5 минутад 133 үйл явдал
Индонез улсын Бали аралд зохион байгуулагдсан Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний Өсвөр насны ангилалд У.Солонго 4809 цифр,
“Олон багц” төрөлд Э.Лхагвадулам 978 хөзөр,
“Тооны марафон” төрөлд Э.Лхагвадулам 1612 цифр тогтоон дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон талаар Монголын Оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Эх сурвалж: World memory statistics
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0