А1001 авто замын өргөтгөлийн ажлын явцад шинээр хоёр газарт орц, гарц гаргахаар боллоо
А1001 авто замын өргөтгөлийн ажлын явцад шинээр хоёр газарт орц, гарц гаргахаар боллоо
Эрдэнэт хотын урд талаар дайран өнгөрдөг А1001 зам нь улсын чанартай авто зам юм. Монгол улсын авто замын тухай хуулийн 4.1.28 дахь хэсэгт зааснаар “Улсын чанартай авто зам гэж нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хооронд нь болон хилийн боомттой холбосон авто замыг” хэлнэ гэж тодорхойлжээ. Улсын чанартай авто зам нь аймаг, орон нутгийн засаг захиргаанд бус “Зам тээвэр хөгжлийн төв”-ийн бүрэн мэдэлд байдаг.             Сүүлийн жилүүдэд Булган, Хөвсгөл зэрэг аймаг нь хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдсоноос хойш авто замын ачаалал эрс нэмэгдсэн тул Эрдэнэт хотын нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байгаа улсын чанартай А1001 авто замыг өргөтгөн 4 эгнээтэй болгож, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэнийг үндэслэж 2019-2020 онд тус авто замыг өргөтгөх ажил эхэлжээ. Энэхүү авто зам нь нийт 5 тэрбум 740 сая төгрөгийн өртөгтэйгөөр 2019 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 оны 10-рр сарын 30-нд бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэйгээр “Жавхлант харгуй” ХХК гүйцэтгэж байна.             Ингэхдээ 3 байршил дээр төмөр бетон хоолой барих, явган хүний нүхэн гарц шинээр байгуулах, ус зайлуулах хоолой хийх, замын дээгүүрх дулаан болон холбооны шугамыг шилжүүлэх, гэрэлтүүлэг гэх мэт олон ажил мөн давхар хийгдэж байна. Тус компани нь улсын чанартай А1001 замын ажлыг гүйцэтгэхдээ өөрийн хөрөнгөөр асфальтбетоны үйлдвэрийг суурилуулж хучилтын ажлыг гүйцэтгэхээр бэлдэж байна.             Гэтэл харамсалтай нь сүүлийн үед манай зарим нэг иргэд уг ажлыг улстөржүүлэн “орц, гарц хийхгүй байна” хэмээн авто замын бүтээн байгуулалтын ажлыг удаашруулж байгаа нь харамсалтай. Улсын чанартай авто замын үндсэн үүрэг нь дамжин өнгөрч буй авто тээврийн хөдөлгөөнийг саадгүй дамжуулан өнгөрөөх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг, олон орц гарцтай байх тусам авто замын хөдөлгөөн саарч нэвтрүүлэх эрчим мууддаг. Иймээс А1001 зам дагуу үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагуудын авто зогсоол, орц гарцыг орон нутгийн авто замтай холбох байдлаар шийдвэрлэхээр анх зураг төсөл нь хийгджээ.             Мөн улсын чанартай А1001 замын хажуугаар орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оны төсөвт тусгаж, хатуу хучилттай туслах замууд, авто зогсоол, орц, гарцыг шинээр хийж шийдвэрлэхээр төлөвлөгдсөн.             Аймаг орон нутгийн төр захиргааны зүгээс аль болох иргэдийнхээ хүсэл сонирхлыг хангахаар ажиллаж байгаа бөгөөд А1001 замын гол захиалагч болох  “Зам тээвэр хөгжлийн төв”-д удаа дараа бичиг, хүсэлт явуулж, хариуцан ажиллаж буй мэргэжилтэн, инженерүүд, зураг төсөв зохиогч нартай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж ирлээ. Улсын экспертизээс улсын чанартай авто замд олон орц, гарц гаргахгүй гэсэн байр суурьтай байдаг аж. Гэсэн хэдий ч манай аймгийн удирдлагуудын зүгээс хөөцөлдсөний үр дүнд 2-р бичил хорооллын Төмрийн зах, “Барс-2” барилгын материалын дэлгүүрийн урд хэсэгт болон 6-р бичил хорооллын өмнөх “Ирээдүй” төв гэсэн 2 газарт иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу шинээр авто машины орц, гарц гаргахаар холбогдох байгууллагуудтай уулзаж шийдвэрлэснээр А1001 зам нь нийт 18 орц, гарцтай боллоо.               Мөн энэхүү улсын чанартай А1001 замын ажилтай холбоотойгоор зөвшөөрөлгүй хашаагаа сунгасан, барилга, объект барьсан газруудын асуудлыг ч мөн давхар шийдвэрлэж, хашааг нь зөвшөөрөгдсөн хэмжээнд татуулах, зөвшөөрөлгүй баригдсан зарим объект, барилга байгууламжийг чөлөөлүүлэх ажил давхар хийгдэж байна. Мэдээллийн төв               Иргэдэд ойлгомжтой болгох үүднээс төлөвлөлтийн зургаар үзүүлье.           
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ ИЛГЭЭХ
АНХААРУУЛГА!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Хайрга гацсанаар зам гацав
Хайрга гацсанаар зам гацав
5-р сар. 26, 2025, 4:55 p.m.
GUYS хамтлаг "Сургууль минь баяртай" тоглолтоо хийнэ
ТОЙРГИЙН ГИШҮҮД: ХҮҮХДИЙН ХООЛНЫ ТӨСВИЙН ГОЛ АВТОР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
П.Батчулуун эмчид оноосон 2.6 жилийн ялыг шүүхээс хэвээр үлдээжээ
Зэст багт байрлах “Sugar” баарны гадаа бусдыг зодсон эмэгтэйд 700 мянган төгрөгийн торгох ял оноожээ
Өвлийн спортын VIII  наадам  Орхон аймагт эхэллээ
Эрдэнэтэд зарим ЕБС-ийн удирдлагын улс төржилт хэрээс хэтэрч, сурагчдаа хаяхад хүргэсэн үү...
“ЖАРГАЛАНТ УС ДТС” ОНӨХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Төрийн байгууллагын цагийн хуваарийн  өөрчлөлтийн талаар 1149 албан хаагч саналаа ирүүлжээ
Уул уурхайн компаниудтай 2025 онд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ
АТГ: Нийтийн албанд томилогдох 997 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Орхон аймгийн жүдочин хүүхдүүд Өмнөд Солонгосыг зорив
Байнгын хорооны дарга, гишүүд Дархан-Уул аймагт ажиллаж байна
Л.Энх-Амгалан сайд Цагаан сар, наадмаар 10 хоног амрах хуулийн төсөл өргөн барина
ТОЙРГИЙН ГИШҮҮД: Ж.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮН БУЛГАН АЙМГИЙН СУМДЫГ АВТОЗАМТАЙ, ХӨВСГӨЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ СУРГУУЛЬТАЙ БОЛГОХОД АНХААРЧЭЭ
ЦТП  5-3 халаалтын  ялтсан бойлерыг өргөтгөж, шинэчиллээ
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Би гэр хороололд өссөн учраас хулгай хийхгүй. Надтай холбоотой асуудлыг шүүхээс асуу
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
Улаанбаатар хотоос 1385 иргэн Орхон аймагт шилжин иржээ
АТГ: Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаанд 4-54 удаа оролцож, ялагч болсон зөрчил илэрчээ
Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн шүүх эмнэлэгт хандах хүсэлтэй байна
Орхон аймгийн цагдаагийн газраас оргодол этгээдийг эрэн сурвалжилж байна
Эмоци продакшны менежер М.Адъяанямд ял оноолоо
Ц.Бат-Энх: Тусгаарлагдахгүй гэж хэн нэгэнтэй маргалдаж, эсэргүүцсэн зүйл болоогүй
Цагаан сарыг тэвчин өнгөрөөхөд иргэн бүр хариуцлагатай байхыг онцгойлон анхаарууллаа
Х.Бадамсүрэн захирал аа, 100 орчим саяар чавга, чангаанз авах нь ТЭВЧИХИЙН АРГАГҮЙ зардал уу?
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ орлогч даргуудаа чөлөөлжээ
315-ыхан гүйцэтгэгч компаниас "ХАРИУЦЛАГА НЭХЭЖ БАЙНА"
О.Ариунгэрэлт:-"Багш сурагчийн амьд харилцааны үр дүнг ямар ч сургалтын арга хэлбэрээр нөхөх боломжгүй нь батлагдлаа"
“Эрдэнэт” үйлдвэрийн орлогч Т.Батмөнх “Лексус-570” машиныг акталж, 16 сая төгрөгөөр худалдан авсан хэргийг АТГ-аас шалгаж байна
Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүллээ
Ирэх сараас Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн суудлын  галт тэрэг 21 цаг 40 минутаас  зорчино
"Одод" цэцэрлэгийн 12 ажилтан хоолны хордлогын оношоор эмнэлэгт эмчлүүлж байна
“ЭКО ЖОРЛОН” -ЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАГДЛАА
Архитектур болохын тулд таны ЗАЙЛШГҮЙ мэдэх ёстой зүйлс
Эрдэнэтийн удирдлагууд хурдан морь, бөх гээд олимпын тамирчнаа мартжээ
УИХ-ын гишүүн Д.Батлут: "Иргэдийг шууд торгодог байдал ҮГҮЙ болно"
БСШУСЯ-ны сайдын тушаалаар сургууль, цэцэрлэгүүд хоёрдугаар сарын 11-нээс хичээллэнэ
Монголын гурван бүсгүй Варшавыг зорив
Тэргүүлэгчид "Амиа алдсан цэрэг"-ийн ар гэрийнхэнд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа